Оюун санааны язгууртнуудад зориулав

Дипломоо хэрхэн амжилттай бичих талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж хамтран ажиллана

http://www.york.ac.uk/depts/poli/images/Student%20reading.jpgДипломын ажлаа хэрхэн амжилттай бичих талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж хамтран ажиллана. Дипломын ажлаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгсэл болгож, өөрт ашигтай мэдлэг болгохыг хүсэж байвал хамтран ажиллаарай.

Амжилттай сайн диплом бичих нь чадварлаг мэргэжилтэн болоход нэг алхамаар ойртуулдаг. Тиймээс Та диплом бичихдээ өөрийгөө хуурч хийсэн болж харагдах төдий биш, харин өөртөө хэрэгтэй хамгийн чухал ажил хийж байна гэдгээ ухамсарлаж бидэнтэй хамтран ажиллаарай. Мөн хэрхэн чадварлаг мэргэжилтэн болох зөвлөгөө сургалтыг хавсран явуулж байна.

Утас: 99278174
E-mail: luvsandorjj@yahoo.com
Хаяг: БГД, 4-р хороолол, Прадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW Төв, 302 тоот

 

Өдөр бүрийн шинэ эрч хүч- МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ цомгийг сонсмоор байна уу?

Хүний амьдрал гэдэг гайхалтай хөг аялгуу яруу эгшигээр дүүрэн байдаг. Нэг удаа найзуудтайгаа уулзаж сууж байгаад, Хүн бүрт УХААРАЛ, УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ хайрлах нэгэн сайхан бүтээл хийх юмсан гэж ярилцаж байж билээ.

Харин одоо тэр яриа минь бодит бүтээл болж, өөрийн дотны найзууд Г.Оюунбат, Ц.Баттөмөр нартайгаа хамтран бүтээсэн МӨНХИЙН ТЭМҮҮЛЭЛ цомгоо Эрхэм танд өргөн барьж байна.

Та бидний бүтээлээс өөрийгөө шинээр мэдэрч, дотоод сэтгэлийн хүч чадлаа хөгөлж шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг авна гэдэгт итгэлтэй байна.

Таны дотоод гал цог өдөр бүр дүрэлзэж,  оюун ухаан тань ухаарлаар дүүрч, зүрх сэтгэл тань хайраар бялхаж байх болтугай.

Агуулга:

1. Эхлэл
2. Өглөө - Өдөр бүрийг эрч хүчтэй эхлэе
3. Бодол - Бодлыг өөрийнхөө үнэнч туслах болгоё
4. Асуулт - Зөв асуулт зөв чиглэлийг бий болгоно
5. Бэрхшээл - Зовлон бэрхшээлд хандах хандлагыг өөрчилнө. Бэрхшээлд хэрхэн баярлалаа гэж хэлэх вэ?
6. Зүтгэл - Танд шаргуу зүтгэлийг бий болгоно
7. Амьдрал - Амьдралын сайхан бүхнээр сэтгэлийн дарс сөгнөнө
8. Амжилт - Цөөхөн хүмүүс амжилтанд хүрдэгийн нууцаас
9. Хайр - Хайр танд дуусашгүй их хүчийг өгнө.
10. Тэмүүлэл - Тэмүүлэлт өдөр бүр шинэ боломжоор эхэлж шинэ амжилтаар төгсөнө.
11. Өөрчлөлт - Та өөрчлөгдөж байна.
12. Аз жаргал - Аз жаргалаа мэдрэх мэдрэмж тань хөглөгдөнө
13. Бүүвэй - Өнөөдрөө дүгнэж, маргаашаа төлөвлөөд сайхан амар даа. Монголын үрс болсон Бүүвэй баатрууд бүүвэй бүүвэй, Бүү ай Бүү ай, Бүүвэй Бүүвэй.

Цомгийн хэсгээс сонсохыг хүсвэл, ЭНД ДАРНА УУ

Цомгын хэсэг нь танд таалагдаад өөртөө болон дотны хүндээ ӨДӨР БҮРИЙН ШИНЭ ЭРЧ ХҮЧ-ийг бүтнээр нь бэлэглэхээр шийдсэн бол Интер ном буюу Номын их дэлгүүрийг зориорой.

-----------------------------------------------------------------------------------------------

Лавлах утас: 99278174, 99197639
E-mail: luvsandorjj@yahoo.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------

LaughingLaughingLaughing

Хавтасны зураг:
Зураач Б.Хонгорзул "Хүүхэд нас" ("Аз" хүүхдийн их дэлгүүрийн зургийн коллекшн) 

Бидний бүтээлийг дэмжиж өөрийн бүтээлийг ашиглах эрх өгсөн зураач Б.Хонгорзул танд маш их баярлалаа. Уншигч та зураачийн уран бүтээлтэй танилцахыг хүсвэл www.amiragallery.com хаягаар зочилоорой.  

ИНДИГО- Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн хөгжлийн төв удахгүй нээгдэнэ

ИНДИГО- Шинэ зууны хүүхдүүдэд зориулсан хүүхдийн хөгжлийн төв

 


-Бага насны хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээ, бие бялдар, мэдрэмж мэдэрхүйг хөгжүүлэх цогц хөтөлбөртэй өдөр өнжүүлэх,

-Эцэг, эхчүүдэд зориулсан гэр бүлийн болон хүүхэдтэй харьцах харилцааны сургалт,

-Хүүхдийн хөгжил, төлөвшилтэй холбоотой байнгын судалгаа, түүнд суурилсан хөтөлбөр, тогтмол сайжруулалт,

-Хүүхэд, хамгийн сайнаараа өсч хөгжиж, төлөвших орчин нөхцөл, багш, хамт олны харилцаа

 

Манай төв 3-5 насны хүүхдүүдрүү илүүтэй анхаарал хандуулж ажиллах болно. Учир нь энэ насандаа, тухайн хүний ХҮН болох төлөвшилтийн 90 % нь бүрэлдэн бий болдог, хамгийн чухал үе юм.

Ихэнх эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хүн болох хамгийн чухал энэ үед нь анхаарлаа төдийлөн хандуулж чаддаггүй учир, Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ энэхүү чухал үеийг нь үр ашигтай өнгөрүүлж, хүүхэд бүхнийг өөрийн гэсэн үнэт зүйл, амьдралын зорилготой, өөртөө итгэлтэй, өрөөл бусдыг хүндэтгэж чаддаг, сайн мууг ялган салгах чадвартай, жинхэнэ ХҮН болгон төлөвшүүлэх үүднээс энэхүү төвөө нээж байна.

Бид төвийнхөө үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх, эрүүл мэнд, зөв хооллолт болон эрүүл чийрэг бие бялдартай болгох, мэдрэмж, мэдэрхүйг хөгжүүлэх, урлан бүтээх үйл ажиллагааг хөгжүүлж бүтээлч чадварыг өсгөхөөс гадна хүүхдүүддээ, хүн бүр өөрийн гэсэн давуу талтайг ойлгуулан, өөрсдийх нь давуу тал, онцлогийг мэдрүүлэх, багаасаа "баг"-аар ажиллах дадал суулган, найз нөхдөөсөө суралцах, бас найз нөхөддөө сурсан, мэдсэнээ зааж өгөх боломж нөхцлийг хангах, хүүхэд хүүхдийнхээ дунд, найз нөхдөөсөө илүү их суралцдаг онцлогийг харгалзан, түүнчлэн хүүхэд бүхний дуртай тоглоом наадмаар нь дамжуулан тэднийг зөв төлөвшүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

 Нээлт: Хаврын тэргүүн шар бар сарын шинийн 8-н буюу 2010 оны 2-дугаар сарын 22-ны Даваа гарагт.

 

"ИНДИГО" нэрний учир

 

"Индиго" гэдэг бол шинэ эриний хүүхдүүдийн онцлогтой холбоотой нэр. Учир нь 1980-аад оноос хойш төрж буй зарим хүүхдүүд, 2000 оноос хойш төрж буй ихэнх хүүхдүүдийн гэрлэн бие /аура/ нь нил хөх туяатай бөгөөд тэд бусад хүүхдүүдээс илүү ухаантай, хэрсүү, төрөлхийн мөн чанар нь үнэнч шударга, муу зүйлийг тэвчдэггүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилготой хүмүүс төрж байгааг нэлээд олон орны эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ. Манай төв нь Монголын хүүхэд бүхэн ХҮН шиг ХҮН болон төлөвшиж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, төрөлхөөс заяасан хэрсүү, онцлог чанараа улам бүр хөгжүүлэн цэцэглүүлж, амьдралын зорилгодоо хүрээсэй, Эх орноо хөгжүүлээсэй, Эх дэлхийгээ авраасай гэсэн үүднээс энэхүү нэрээр нэрлэх болсон билээ.

Бид индиго хүүхдүүдийн онцлог болоод тэдэнтэй хэрхэн харилцах тухай мэдүүштэй зүйлсийг энэхүү блогтоо нийтэлж байх болно.

Жич: Эрхэм та Индиго хүүхдийн тухай илүү сонирхохыг хүсвэл "Индиго буюу Гасан хүүхэд" цуврал номноос тодруулж уншиж болно.

 

 

"Булчинлаг оюун" хөтөлбөр

 

"ИНДИГО" хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь "Булчинлаг оюун" хөтөлбөр юм.
Бодибилдингээр тууштай хичээллэсэн, хэн бүхний булчин хөгждөгтэй нэгэн адил хүүхдийн оюуныг сонирхолтой олон хэлбэрээр байнга дасгалжуулснаар
1.Үгэн сэтгэлгээ буюу ярих ухаан
2.Дүрслэлт сэтгэлгээ буюу дүрслэлийн ухаан
3.Логик сэтгэлгээ буюу логик ухаан
4.Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч ухаан
5.Биеийн ухаан
6.Сэтгэл хөдлөлийн ухаан гэсэн тулгуур зургаан ухааныг нь улам бүр хөгжүүлж, СЭТГЭХ ЧАДВАР сайтай хүн болгож чадна.

Бидний хүүхдүүд дээрх зургаан ухаанаа хөгжүүлснээр амьдралын орших үндэс болсон харилцаа, ойлголт, учир шалтгаан, оюун дүгнэлт, сэтгэл хөдлөл, биеийн байдал, харилцаа холбоо, мэдрэмжээ хэзээд, хаана ч зөв удирдан жолоодож, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай хүн болж төлөвшинө.

Жич: "Булчинлаг оюун" хөтөлбөр нь дээрх зургаан ухаан тус бүр /дарааллаараа/ харгалзан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудад байнга явагдана.


"Ирээдүйн эзэд" хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр

 

Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, тэднээсээ үлгэр дууриал аван илүү их төлөвшдөг билээ.

ИНДИГО-Хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааны нэг нь 3- 5 настай хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” хөтөлбөр байх болно. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг баг болгон, оюуны модон тоглоомуудаар тоглуулах журмаар,

o    Өөрийгөө илэрхийлэх чадвар

o    Хэл ярианы чадвар

o    Логик, математикийн чадвар

o    Хараа, орон зайн чадвар

o    Харилцааны чадвар

o    Багаар ажиллах чадвар

o    Бүтээлч сэтгэлгээ зэргийг хөгжүүлнэ.

"Ирээдүйн эзэд" хөтөлбөр нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад тогтмол явагдаж байх тул, таныг тэдгээр өдрийн аль нэгэнд нь хүүхэдтэйгээ хамт манай төвөөр зочлохыг урьж байна.

 

Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань

Ирээдүйд, жаргалтай он жилүүд болон хувирах болно.

 

Утас: 9915-8825

E-mail: horloo_j@yahoo.com

Хаяг: Ялалтын талбай, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байрны урд, Тэрх цагаан нуур компанийн байрны 4 давхарт, 401 тоот

 

"ӨӨРЧЛӨГДӨХ МӨЧ" Хувь хүний хөгжлийн радио нэвтрүүлэг эхэллээ

                         

Р3 радиогийн сэтгүүлч Ариунгэрэл &
“Яруу сэтгэгч” сэтгүүлийн эрхлэгч Ж.Лувсандорж

 

ӨӨРЧЛӨГДӨХ МӨЧ
Хувь хүний хөгжлийн радио нэвтрүүлэг

----------------------------------------------------

-  Та өөрийгөө нээж, илүү ихийг хийж бүтээмээр байна уу? 

-  Та өөрийгөө ялан дийлмээр байна уу?

-  Та үргэлж эрч хүчтэй ажиллаж амьдармаар байна уу?

-  Танд өндөр бүтээмж хэрэгтэй юу?

-  Та өөрчлөлтийг хүсэж байна уу?

-  Харилцааны чадвараа илүү сайжруулмаар  хэрэгтэй юу?

-  Та шинэчлэгдмээр байна уу?

-  Та хүчирхэг бие хүн болмоор байна уу?


Тийм бол ӨӨРЧЛӨГДӨХ МӨЧ нэвтрүүлэг ТАНЫХ

 

Хэзээ: 14 хоног тутмын Бямба гаригын 18.30- 19.30 цагт Р3 радиогоор

Хугацаа: 60 минут

Зорилго: Иргэн бүрт хүний хөгжлийн мэдлэг, мэдээллийг системтэйгээр хүргэх замаар чадварлаг, бүтээлч иргэдийг төлөвшүүлж Монгол хүний хөгжилд бодитой хувь нэмэр оруулна.

 

  ӨӨРЧЛӨГДӨХ МӨЧ танд ӨӨРЧЛӨЛТИЙН 30 сэдвийг зориулж байна.

Р3 радиог онлайн сонсох

 

Нэвтрүүлгийн сэдэв

Өдөр

1.     Бүтээлчээр суралцах нь

2 сарын 6

2.     Өөрийгөө хөгжүүлэх нь

2 сарын 20

3.     Бүтээлч сэтгэлгээ

3 сарын 6

4.     Эерэг сэтгэлгээ

3 сарын 20

5.     Системт сэтгэлгээ

4 сарын 3

6.     Мэдлэг бол баялаг

4 сарын 17

7.     Өөртөө итгэх итгэл, урам зориг

5 сарын 1

8.     Аз жаргал

 

9.     Гутрал, айдасыг даван туулах нь

 

10. Хайр

 

11. Далд ухамсар

 

12. Сэтгэлийн хүч

 

13. Өөрийгөө илэрхийлэх чадвар

 

14.     Хувийн зохион байгуулалт

 

15.     Сул талаа ялан дийлж, өөрийгөө дайчлах нь

 

16.     Хандлага

 

17.     Амьдралын зөв хэмнэл

 

18.     Стресс менежмент

 

19.     Цагийн менежмент

 

20.     Төлөвлөгөө

 

21. Зорилго, алсын хараа

 

22. Дадал зуршилаа өөрчлөх нь

 

23. Харилцаа
24. Багаар ажиллах чадвар
25. Дотоод хүчирхэг байдал
26. Хүний үнэт зүйл
27. Амьдралын утга учир
28. Нийгмийн өөрчлөлт ба хөгжил
29. Боломж
30. Өөрийгөө шинэчлэх нь

 

 

“Шар хантаазтай” ээжүүддээ чин сэтгэлээсээ тусаллаа
 “Сортоо” хүүхэд залуучуудын сайн дурын клубын хамт олон “Бид ээждээ хайртай” аяныхаа хүрээнд хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг 3 ээжийг баярлуулахаар шийдэж, БГД-ийн ТҮК-ийн ажилтан Ш.Шүрэнцэцэг, Б.Даваасүрэн, Р.Чимгээ гэсэн 3 ажилтанг сонгожээ. Сайхан ээж нараа баярлуулахын тулд цэвэрлэх ёстой байсан замыг 1-р сарын 16-ний 00 цагаас эхлэн үүрийн 5 цаг хүртэл цэвэрлэжээ. Өглөө нь ТҮК-ийн ажилчид ажилдаа ирээд цэвэрлэх ёстой байсан бүх зам нь цэвэрхэн болчихсон байхыг хараад мэл гайхаж байлаа. Гайхаад зогсож байхад нь “Сортоо” клубын залуучууд очиж, “Та бүхнийг өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө баярлуулж, нэг өдөр ч болов амраах гэж” бид энэ ажлыг хийсэн тухайгаа хэлж гарын бэлэг болон орчинг цэвэрхэн байлгадагт баярласан “Fohow компани, Түн Дэ Мүн, Ивээлхүү ХХК, “Cueen chicken” зэрэг байгууллагуудын бэлгийг гардууллаа.
"“Шар хантаазтай” ээжүүддээ чин сэтгэлээсээ тусаллаа" цааш унших »
Салбар бүртээ амжилттай ажиллаж буй залуусыг сурвалжилж байна

ЭХ ОРОН телевиз, салбар бүртээ амжилттай ажиллаж буй залуусыг сурвалжилж байна. Шинийг сэтгэж, бүтээн байгуулж буй залуучуудаа сурвалжилж ЭХ ОРНЫ ЗАЛУУС ХААНА ЯВНА гэдэг цуврал нэвтрүүлэг хийж, бусад залуучууддаа үлгэр дууриалал болгож байна. Тиймээс та бүхэн салбар бүртээ манлайлж буй залуучуудын талаарх мэдээллийг бидэнд илгээнэ үү. Судалгаа шинжилгээ, байгаль орчин, бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, техник технологи, мэдээлэл технологи, үйлдвэрлэл г.м ямар ч салбар байж болно.
Хийж бүтээж буй нэгнээнээсээ суралцаж, бахархаж, дэмжиж хамтран ажиллацгаая, залуус аа.

Тйимээс залуучуудаа таньдаг мэддэг хүмүүсээ идэвхитэй бичээрэй. Нэвтрүүлгийн талаарх мэдээллийг энд хүргэж байх болно оо.

Холбоо барих:

Утас: 99278174
E-mail: luvsandorjj@yahoo.com

"ШИНЭ ОН- ШИНЭ ЭХЛЭЛ" Зөвхөн танд зориулсан ганцаарчилсан сургалт, зөвлөгөө

"Яруу сэтгэгч" хүний хөгжлийн клуб, "Яруу сэтгэгч" сониноос санаачлан,

Өөрийгөө нээн хөгжүүлж чадваржуулах, өөрийнхөө нөөц боломжийг дайчлах, өөрийгөө хөгжүүлэх арга барилтай болж, дотоод хүч чадлаа ашиглаж хүчирхэг, эрч хүчтэй, бүтээлч байх арга ухаанд суралцаж ӨӨРИЙГӨӨ ШИНЭЧЛЭХИЙГ хүссэн эрхэм танд зориулан "ШИНЭ ОН- ШИНЭ ЭХЛЭЛ" ганцаарчилсан сургалт, зөвлөгөө явуулж эхэллээ.

  http://www.uniforte.com.au/images/consulting2.jpghttp://www.summit-mgmt.com/images/BU2095.jpg

1.   Та үр бүтээлтэй, амжилттай ажилламаар байна уу?
2.  
Өөрийгөө хөгжүүлэх арга барилтай болмоор байна уу?
3.  
Өөрийгөө зөв илэрхийлэх, илтгэх чадвараа хөгжүүлмээр байна уу?
4.  
Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлээ нэмж өөдрөг эрч хүчтэй ажиллаж амьдармаар байна уу?
5.  
Сул талаа ялан дийлж, өөрийгөө дайчлах арга барилд суралцмаар байна уу?
6. Харилцааны ур чадварт суралцмаар байна уу?
7.  
Номыг оновчтой ашиглах чадвартай болж хурдан, үр дүнтэй унших арга барилыг эзэмшмээр байна уу?
8.  
Мэдлэгээ цэгцэлж, мэдлэгээ ур чадвар, баялаг болгомоор байна уу?
9.  
Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт, төлөвлөлтөө сайжруулмаар байна уу?
10. 
Гутрал, айдас, сэтгэл зүйн тогтворгүй байдлаа даван туулж ямарч нөхцөлд сэтгэл зүйгээ удирдаж сурмаар байна уу?
11. 
Зөв дадалыг өөртөө хэвшүүлэхэд суралцаж өөрийгөө шинэчилмээр байна уу?
12. 
Бодит зорилгоо тодорхойлж, алсын хараагаа тэлж амжилт дүүрэн амьдармаар байна уу?
13. Гэр бүлийн харилцааг амжилттай удирдмаар байна уу?
14. 
Багаар ажиллах чадварт суралцаж, шилдэг баг хамт олныг бүрдүүлмээр байна уу?
15. 
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж өндөр бүтээмжтэй хүн болохыг хүсэж байна уу?
16. 
Та утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг бүтээн байгуулмаар байна уу?

  Дээрх сэдвийн хүрээнээс өөрийн хүссэн сэдвээ сонгож сургалт, зөвлөгөө авах боломжтой.


Хугацаа: 8 цаг
  Жич: Гарын авлага, материалаар хангана. Та флаштай ирснээр "Яруу сэтгэгч" сонины дугаарууд болон богино кино, аудио зөвлөгөөг авах боломжтой. Сургалтын дараа тогтмол зөвлөгөө өгч үр дүнд хүртэл нь хамтран ажиллана.

 

Хаана: Баруун 4 зам, Наран туул төв, 2-р давхар "On the Run" kafe
Утас:
99278174
E-mail: luvsandorjj@yahoo.com

 

ОЮУТАН, ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

"Хөгжил" хүний хөгжлийн клубээс санаачлан,

Өөрийгөө хөгжүүлж, чадваржуулж хүчирхэг шилдэг мэргэжилтэн болох зорилготой оюутан залуучуудад зориулан ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ явуулж эхэллээ.

  http://www.uniforte.com.au/images/consulting2.jpg

1.   Та үр бүтээлтэй, амжилттай сайн суралцмаар байна уу?
2.  
Өөрийгөө хөгжүүлэх арга барилтай болмоор байна уу?
3.  
Өөрийгөө зөв илэрхийлэх, илтгэх чадвараа хөгжүүлмээр байна уу?
4.  
Өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэлээ нэмж өөдрөг эрч хүчтэй ажиллаж амьдармаар байна уу?
5.  
Сул талаа ялан дийлж, өөрийгөө дайчлах арга барилд суралцмаар байна уу?
6.  
Эссэ, илтгэл, бие даалт, СV-гээ амжилттай бичиж, өөртөө ашигтай мэдлэг болгомоор байна уу?
7.  
Номыг оновчтой ашиглах чадвартай болж хурдан, үр дүнтэй унших арга барилыг эзэмшмээр байна уу?
8.  
Мэдлэгээ цэгцэлж, мэдлэгээ ур чадвар, баялаг болгомоор байна уу?
9.  
Хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт, төлөвлөлтөө сайжруулмаар байна уу?
10. 
Гутрал, айдас, сэтгэл зүйн тогтворгүй байдлаа даван туулж ямарч нөхцөлд сэтгэл зүйгээ удирдаж сурмаар байна уу?
11. 
Зөв дадалыг өөртөө хэвшүүлэхэд суралцаж өөрийгөө шинэчилмээр байна уу?
12. 
Бодит зорилгоо тодорхойлж, алсын хараагаа тэлж амжилт дүүрэн амьдармаар байна уу?
13. 
Клуб болон гишүүдээ хөгжүүлж хамгийн шилдэг нь болгомоор байна уу?
14. 
Багаар ажиллах чадварт суралцаж, шилдэг баг хамт олныг бүрдүүлмээр байна уу?
15. 
Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж өндөр бүтээмжтэй хүн болохыг хүсэж байна уу?
16. 
Та утга учиртай, үнэ цэнэтэй амьдралыг бүтээн байгуулмаар байна уу?

 Дээрх сэдвийн дагуу ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг өгч байна.Жич: Гарын авлага, материалаар хангана. Нэг удаа биш тогтмол зөвлөгөө өгч үр дүнд хүртэл нь хамтран ажиллана. Зөвлөгөөг бодит дадлагатай хослуулах бөгөөд шаардлага гарвал баг болж ажиллана.

Утас: 99278174
E-mail: luvsandorjj@yahoo.com

ЧӨЛӨӨТ ЦАГАА АЯТАЙХАН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ЗАЛУУСТ

Чөлөөт цагаа зорилготой, сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөж, хамтдаа хөгжиж чадварлаг, бүтээлч, эрч хүчтэй байхыг хүссэн оюутан залуус та бүхнийг АСМТөв болон ХӨГЖИЛ клубээс зохион байгуулж буй “Хамтдаа хөгжицгөөе” нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чөлөөт цагаараа хэрэгцээтэй мэдээллээ сонсч, мэдлэгээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцан, зорилго нэгтэй хамтрагчаа олох, амралтын өдрөө бүтээлчээр өнгөрүүлээрэй.

Уулзалтанд
Америкт сургууль төгсөгчидтэй уулзаж, мэдлэг мэдээллээ солилцох

Хамтдаа англи хэлний чадвараа хөгжүүлэх

Чөлөөт цагаа зөв боловсон, бүтээлчээр өнгөрөөхü
 Үргэлж шинэчлэгдэж байдаг шинэ орчин хүрээлэл
ü
 Шинэ найз нөхөд, хамтын ажиллагаа

 Мэдлэгийн уурхай, мэдээллийн урсгал

Тасралтгүй хөгжиж, чадваржих орчин

Бүтээлч идэвхитэй гишүүдээ бүх талаар өсөж хөгжихөд дэмжиж, уралдаан, төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцоно.ü
   
Хэрвээ та хүсвэл өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж төсөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, FM-ийн нэвтрүүлэгт тогтмол оролцох, нийтлэл бичих, лекц унших, ном, баримтат кино хамтран бүтээх г.м ажлуудад өөрийнхөө сонирхлын дагуу оролцож өөрийн чадваруудаа тогтмол хөгжүүлэх боломжтой. Бид хамтдаа бол илүү ихийг амжуулж, илүү ихийг бүтээж чадна.

Хэзээ:
Баасан гариг бүрийн 17:00 цагт

Уулзалтын хөтөлбөр

Хугацаа

Үйл ажиллагаа

17:00 – 17:10

Танилцах. Өөрийн мэргэжил, сонирхол болон долоо хоногт шинээр ямар хүмүүстэй уулзаж, ямар ном уншиж, хувь хүнийхээ хувьд хэрхэн яаж өөрчлөгдөж, хөгжсөн тухай танилцуулна

17:10 – 17:40

Тухайн долоо хоногт уншсан ном, авсан мэдээллээсээ хуваалцах, залуучуудад хэрэгтэй ямар шинэ мэдээлэл хүлээн авсан болон өөрийнхөө алдаа, онооноос хуваалцана.

17:40 – 17:50

Хөгжөөнт тоглоом

17:50 – 18:20

Сугалаат илтгэл (Оролцогчдын сонирхсон сэдвээр)

18:20- 18:40

7 хоногийн амжилт, бахархалт зүйлсээ хуваалцах

18:40- 18:50

Тодорхой сэдвээр мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлнэ (Асуудал бэрхшээлээ шийдвэрлэх зорилгоор байж болно) 

18:50- 19:00

Номын солилцоо, санал хүсэлт, санаачлага, хамтын ажиллагаа

 

Мөн ХӨГЖИЛ клубын салбар клубын нээлттэй уулзалт,
МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард, “Монгол-Япон” төвийн хажууд байрлах GREEN HOUSE төвийн 304 тоотод, Пүрэв гариг бүрийн 16:00- 18:00 цагаас болж байна.

Жич:
1.    Уулзалтанд өөрийгөө нээж, хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. (Үнэ төлбөргүй)
2.    Оролцогсод өөрийн санаачлагаар тодорхой нэг хүнийг уулзалтандаа урих боломжтой.
3.    Оролцогсод
ын санал, санаачлагын дагуу уулзалтын хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлт тогтмол хийх боломжтой.

 
Утас:
99990092; 99158825

Санаачлагч:
  хүний хөгжлийн төв

ТА ЧАДВАРЛАГ ХҮН БОЛЖ АЖИЛ, АМЬДРАЛ ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРМЭЭР БАЙНА УУ?
Advertisement

- Та өөрийгөө нээж, илүү ихийг хийж бүтээмээр байна уу? 
· Та өөрийнхөө сул талуудыг ялан дийлмээр байна уу? · Та үргэлж эрч хүчтэй ажиллаж амьдармаар байна уу? · Та өөрийгөө тогтмол хөгжүүлэх арга барилд суралцмаар байна уу? · Та бүтээлч сэтгэлгээтэй, өндөр бүтээмжтэй байхыг хүсэж байна уу? · Та амжилттай харилцаагаар бусдыг байлдан дагуулмаар байна уу? · Та шинэ найз нөхөд, шинэ хүрээлэлд ормоор байна уу? · Та, Хүн хэрхэн өөрчлөгддөгийг мэдмээр байна уу ? · Та амьдралынхаа үнэ цэнийг мэдэрмээр байна уу? · Та хүчирхэг бие хүн болмоор байна уу?   Хэрвээ тийм бол ТА ХYЧИРХЭГ сургалт таных

"ТА ЧАДВАРЛАГ ХҮН БОЛЖ АЖИЛ, АМЬДРАЛ ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРМЭЭР БАЙНА УУ?" цааш унших »
ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮДЭД зориулсан хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
  хүний хөгжлийн төв,  “Хөөрхөн дэлхий” хүүхдийн хөгжлийн төв хамтран, 3- 5 настай хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэх “Ирээдүйн эзэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Шинэ зуунд мэндэлж буй хүүхдүүд нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй ШИНЭ ҮЕИЙН ХҮҮДҮҮД бөгөөд хүүхэдтэй ажилладаг хуучны арга барил аль хэдийн хоцрогдсон бөгөөд, Шинэ үеийн хэрсүү ухаантай хүүхдүүдэд зориулсан шинэ хөтөлбөр нэгэнт үгүйлэгдэж байгаа билээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийг 2 жил гаруй хугацааны уйгагүй судалгаа, туршилтанд үндэслэн боловсруулсан бөгөөд хүүхэд хөгжүүлэх хамгийн сүүлийн үеийн арга барилыг ашигласанаараа давуу юм. Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, илүү их төлөвшдөг билээ.   Сургалтын ач холбогдол: Өөрийгөө илэрхийлэх чадвар Хэл ярианы чадвар Логик, математикийн чадвар Хараа, орон зайн чадвар Харилцааны чадвар   Багаар ажиллах чадвар зэргийг хөгжүүлнэ.   Тайлбар:  Бага насны хүүхдийн сэтгэцийн онцлог нь нас бүрд харилцан адилгүй байдаг учир 3, 4, 5 насны хүүхдүүдийг нас тус бүрээр бүртгэж, тухайн насны онцлогт тохирсон харгалзах түвшний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир зөвхөн өөрийн түвшний хөтөлбөрт хамрагдсан хүүхдийг нэг шат дээд түвшний хөтөлбөрт хамруулж болно.   Сургалтын хугацаа:  Өдөрт 1 цагаар, Долоо хоногт гурван удаа /Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад/ хичээллэж, 1 сар үргэлжилнэ. Сургалтын төлбөр: 50,000 төгрөг.    Цагийн хуваарь Нас Өглөөний ээлж Өдрийн ээлж 3 нас 10:00-11:00 14:20-15:20 4 нас 11:20-12:20 15:40-16:40 5 нас 12:40-13:40 17:00-18:00             Жич: Сургалтанд хамрагдсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх хүсвэл, “Хөгжил” хүний хөгжлийн төвийн, бага насны хүүхдийг хөгжүүлэх “Ирээдүйн эзэд” клубын гишүүн болж, улиралд нэг удаа хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийн талаарх судалгаанд оролцон, зөвлөгөө, зөвлөмжийг авч, 16 нас хүртэл нь бидэнтэй  хамтран ажиллаж болно. 
 
Яг одоо бүртгэл явагдаж байгаа бөгөөд 3- 5 насны хүүхдээ төлөвшүүлэн хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүд яараарай.   Хаяг: БГД, 3-р хороолол, Эх нялхасын төвийн баруун талд            “Хөөрхөн дэлхий” хүүхдийн хөгжлийн төв Утас: 9915-8825, 8817-7575
E-mail: horloo_j@yahoo.com
Blog: www.hezeedbelhen.blog.mn
Web: www.yaruus.amjilt.com

Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань Ирээдүйд жаргалтай он жилүүд болон хувирах болно.   Хөтөлбөрийг санаачилж боловсруулсан: Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч: Миний гэр бүл1 “Хөгжил” хүний хөгжлийн төвийн сургагч багш, хүүхдийн хөгжил төлөвшил судлаач Ж.Хорлоо http://stat.gogo.mn/news/2008/8/20/duuchin_anu-middle.jpg“Хөөрхөн дэлхий” хүүхэд хөгжлийн төвийн захирал, дуучин Ану   Хөтөлбөрийн судалгаа, туршилтын үйл явцаас
"ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДҮҮДЭД зориулсан хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжиж эхэллээ" цааш унших »
...

"..." цааш унших »
ОЮУНЫ ХООЛ-900 Танд зориулав
ОЮУНЫ ХООЛ-900 Залуусын хөгжлийн хөтөлбөр   Залуус аа, Өөрийнхөө нөөц бололцоог бүрэн дайчилж, залуу байхдаа ихийг АМЖУУЛМААР байна уу? Илүү хүчирхэг, илүү их бүтээмжтэй байхыг хүсэж байна уу? Илүү сайхан танилуудтай болмоор байна уу? ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЖ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОН ХАРИЛЦААНЫ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙНА УУ? ҮР БҮТЭЭЛТЭЙ СУРАЛЦАХ БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА БА ӨӨРИЙГӨӨ ТОГТМОЛ ХӨГЖҮҮЛЭХ АРГА БАРИЛТАЙ БОЛМООР БАЙНА УУ? ТИЙМ  бол ОЮУНЫ ХООЛ Таных! Хэзээ: Өдөр бүр 17:00, 18:00 цагт Хаана: GENIUS Оюутан залуусын хөгжлийг дэмжигч төв (МУБИС-ийн зүүн талд, SONOR PLAZA Үнэ: 1 сэдэв (1 цаг): 900 Онцлог: Оролцогчдын асуулт, санал хүсэ лтэнд тулгуурлан явуулах бөгөөд гарын авлагаар хангана. Танд өгсөн мэдлэгийг цаашид клубын үйл ажиллагаагаар дамжуулан тогтмол чадваржуулна.
"ОЮУНЫ ХООЛ-900 Танд зориулав" цааш унших »
ТА ХҮЧИРХЭГ Ур чадварын сургалт амжилттай явагдлаа
ТА ХҮЧИРХЭГ" Ур чадварын сургалт 9-р сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургалтын зорилго нь: Сургалтын сүүлийн үеийн арга техникийг ашиглан, хувь хүн хэрхэн өөрийгөө хөгжүүлж чадварлаг, хүчирхэг болох цогц мэдлэг, арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн. - Та, өөрийнхөө талаар хэр зэрэг ихийг мэдэх вэ? Бүгд л тоо бичих амархан гээд байсан. Юу болсон бэ? Багаар ажиллаж чадна гээд байсан юу болсон бэ? Хамтдаа, ганц цагирагийг доош нь буулгаж чадах нь уу?
Нэг зүгт харах юу болсон бэ?
"ТА ХҮЧИРХЭГ Ур чадварын сургалт амжилттай явагдлаа" цааш унших »
“ЗАЛУУ ХҮНИЙ ӨВРИЙН НОМ” – ыг бүтээхэд та хувь нэмрээ оруулмаар байна уу?

Бизнетворк- МОНГОЛЫН ЗАЛУУС бүлгийн гишүүд, залуучуудад ухаарал, урам зориг, эрч хүч, сэдэл тэмүүлэл өгөхүйц ЗАЛУУ ХҮНИЙ ӨВРИЙН НОМ-ыг бүтээх ажлыг санаачлан эхлүүллээ.


Уг бүтээл нь, энэ буланд бүтээлээ оруулсан нийт гишүүдийн өмч байх болно.

Та уг бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж , Монголын залуусдаа оюуны өглөг бариарай. Үүний тулд:

• Амьдралаас олж авсан туршлага,
• Энийг л залуучууддаа уншуулчих юмсан гэсэн гэж бодож явдаг нийтлэл, ишлэл,
• Алдаж оноход нь дэм, алдахаас нь өмнө ухаарал болохоор,
• Өөрийнхөө мэдсэн, харин залууст мэдүүлэхийг хүссэн,
• Өөрийнхөө алдаа оноо, ухаарлаас авсан сургамж,
• Өөрийг тань өөрчилж байсан жишээ, баримт,
• Хаанаас ч юм уншиж байсан гайхалтай түүх,
• Уншсан хүндээ ихийг бодогдуулахаар, ухааруулсан сургамж,
• Сэдэл тэмүүлэл өгсөн,
• Магадгүй, та хүүхэддээ заавал уншуулах байсан тэр зүйлээ,
• Өөрийгөө нээж хөгжүүлэхэд тус болох,
• Амьдралдаа баримталдаг философи, яагаад баримтлах болсон бэ?
За ер нь залуу хүнд хэрэг болно гэж бодсон бүх бүтээл, бичлэгүүдээ оруулаарай.

Жич:
2009 оны 9 сарын 21 –ээс эхлээд буланд бичлэг оруулсан бүх хүмүүс 6 сарын дараа буюу
2010 оны 3-р сарын 21-ний 10.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын санд цуглаж номоо хэрхэн бүтээх, хэдэн хувийг хэрхэн хэвлүүлэх талаар ярилцаж тохиръё. Бичлэг нь орсон бүх хүмүүсийн нэр уг номонд орно. Уг бүтээлээ хөгширсөн хойноо үр хүүхдүүддээ уншуулсан ч сайхан шүү дээ. Найзууд аа.
Биднийг санаачлагыг дэмжиж сэтгэл гарган оролцоорой. Энэхүү номыг минь гартаа барьсан Монголын 1000 мянган залуус урагш тэмүүлж явахыг харан зогсох тэр л цагт, энэ буланд бяцхан ч гэсэн бичлэг оруулсан ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАХ БОЛНО ОО.

МОНГОЛЫН 1000 ЗАЛУУ ХАМТРААД ЗАЛУУ ХҮНИЙ ӨВРИЙН НОМ БҮТЭЭЛЭЭ ГЭВЭЛ САЙХАН СОНСОГДОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.
САЙН ҮЙЛС, САЙХАН САНААЧЛАГА, ХАМТЫН ХҮЧ БҮХЭН НАРАН ЛУГАА ЦАЦАРНА АА

Хувь нэмрээ оруулахыг хүсвэл, Зочилоорой.


(Найзууд аа, хэрвээ өөрөө бичээгүй бүтээл оруулсан тохиолдолд эх сурвалжаа дурьдаарай.)

Санаачлагч: "Хөгжил" хүний хөгжлийн төв

ХӨГЖИЛ хүний хөгжлийн төвийн хамт олон "Гоёо" ХХК-ны ажилчдын хөгжилд чиглэсэн өдөрлөг хийлээ
“Гоёо” компаний Хүний нөөцийн албанаас зохион байгуулсан “Талархлын Гоёо” хөтөлбөрийн хүрээнд,  “Хөгжил” хүний хөгжлийн төв, “Яруу сэтгэгч” сонины хамт олон 2009 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн 2009 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэл өглөө бүр шинэ, сонирхолтой, ашигтай мэдээллийг компаны нийт ажилчидад хүргэж байгаа бөгөөд "Гоёо" ХХК-ы урилгаар ажилчидын хөгжилд чиглэсэн өдөрлөгийг 9-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нийт ажилтанууд талархалтайгаар хүлээн авч, хамт олны уур амьсгалыг хамтач, хөгжөөнтэй, оюунлаг, бүтээлчээр өнгөрөөсөн Хөгжил төвийн хамт олонд "Гоёо" компаны удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, цаашид хүний хөгжил, байгууллагын хөгжлийн чиглэлд тогтмол хамтран ажиллахад таатай байна гэдгээ илэрхийллээ.   Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Гоёочуудын ажил үйлс үргэлж Гоё байхын өлзийтэй сайхан ерөөлийг "Хөгжил" хүний хөгжлийн төвийн хамт олон дэвшүүлье.
"ХӨГЖИЛ хүний хөгжлийн төвийн хамт олон "Гоёо" ХХК-ны ажилчдын хөгжилд чиглэсэн өдөрлөг хийлээ" цааш унших »
“ХӨГЖИЛ” хүний хөгжлийн клуб GREEN HOUSE-д шинээр нээгдлээ

“ХӨГЖИЛ” хүний хөгжлийн төв, YARD NGO хамтран
“ХӨГЖИЛ” хүний хөгжлийн клубын үйл ажиллагааг, МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард, “Монгол-Япон” төвийн хажууд байрлах GREEN HOUSE төвийн 304 тоотод үйл ажиллагааг нь явуулж эхэллээ.

Чөлөөт цагаа зорилготой, сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөж, хамтдаа хөгжиж чадварлаг, бүтээлч, эрч хүчтэй байхыг хүссэн оюутан залуус та бүхнийг ХӨГЖИЛ клубын “Хамтдаа хөгжицгөөе” нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чөлөөт цагаараа хэрэгцээтэй мэдээллээ сонсч, мэдлэгээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцан, зорилго нэгтэй хамтрагчаа олох, амралтын өдрөө бүтээлчээр өнгөрүүлээрэй.

Уг клубт
    Чөлөөт цагаа зөв боловсон, бүтээлчээр өнгөрөөх
    Үргэлж шинэчлэгдэж байдаг шинэ орчин хүрээлэл
    Шинэ найз нөхөд, хамтын ажиллагаа
    Мэдлэгийн уурхай, мэдээллийн урсгал
    Тасралтгүй хөгжиж, чадваржих орчин
    Бүтээлч идэвхитэй гишүүдээ бүх талаар өсөж хөгжихөд дэмжиж уралдаан, төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцоно.
    “Хөгжил” клубын гишүүд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж төсөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн,хүмүүнлэгийн ажил, FM-ийн нэвтрүүлэгт тогтмол оролцох, нийтлэл бичих, лекц унших, ном, баримтат кино хамтран бүтээх г.м ажлуудад өөрийнхөө сонирхлын дагуу оролцож өөрийнчадваруудаа клубын үйл ажиллагаагаар тогтмол хөгжүүлэхийг эрмэлздэг. Бидхамтдаа бол илүү ихийг амжуулж, илүү ихийг бүтээж чадна.

Клубын анхны уулзалт нь 2009 оны 9-р сарын 25-ны 16:00 цагаас болох бөгөөд Цаашид Пүрэв гариг бүрийн 16:00 цагаас клубын нээлттэй уулзалт болж байна.

Хэзээ: Пүрэв гариг бүрийн 16:00- 18:00

Уулзалтын хөтөлбөр

Хугацаа

Үйл ажиллагаа

16:00 – 16:10

Танилцах. Өөрийн мэргэжил, сонирхол болон долоо хоногт шинээр ямар хүмүүстэй уулзаж, ямар ном уншиж, хувь хүнийхээ хувьд хэрхэн яаж өөрчлөгдөж, хөгжсөн тухай танилцуулна

16:10 – 17:00

Тухайн долоо хоногт уншсан ном, авсан мэдээллээсээ хуваалцах, залуучуудад хэрэгтэй ямар шинэ мэдээлэл хүлээн авсан болон өөрийнхөө алдаа, онооноос хуваалцана.

17:10 – 17:20

Хөгжөөнт тоглоом

17:20 – 17:30

Сугалаат илтгэл (Оролцогчдын сонирхсон сэдвээр)

17:30- 17:40

7 хоногийн амжилт, бахархалт зүйлсээ хуваалцах

17:40- 17:50

Тодорхой сэдвээр мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлнэ (Асуудал бэрхшээлээ шийдвэрлэх зорилгоор байж болно) 

17:50- 18:00

Номын солилцоо, санал хүсэлт, санаачлага, хамтын ажиллагаа


Жич:
1.    Уулзалтанд өөрийгөө нээж, хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. (Үнэ төлбөргүй)
2.    Оролцогсод өөрийн санаачлагаар тодорхой нэг хүнийг уулзалтандаа урих боломжтой.
3.    Гишүүдийн санал, санаачлагын дагуу уулзалтын хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлт тогтмол хийх боломжтой.

Утас: 88767434, 99646520, 99080454
E-mail: yaruus@gmail.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Web: www.yaruus.amjilt.com
"МОНГОЛЫН ЗАЛУУС" Залуусын хамтын ажиллагааны нээлттэй уулзалт амжилттай боллоо
Үйл ажиллагаагаа явуулж буй ТББ, клуб, залуусын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өөрсдийн санал санаачилгыг залуучууддаа танилцуулах, хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх зорилгоор "Хөгжил" хүний хөгжлийн төвөөс зохион байгуулсан, залуусын хамтын ажиллагааны нээлттэй уулзалт  2009 оны 9.19-нд амжилттай боллоо "Залуу багш" холбооны Дэд тэргүүн Х.Мөнхөө Залуу багш нарыг хөгжүүлэх, чадваржуулах талаар явуулж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. "Нийгмийн дуран" ТББ-ын тэргүүн Д.Дулмаа, Эрхлэн гаргаж буй "Залуусын дуу хоолой" сониноо залууст танилцуулж МҮОНТ-ийн "Залуусын дуу хоолой" нэвтрүүлэгт орох боломжийн талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо. "Оюуны эрх чөлөө" гадаад хэл гэрээр заах төвийн Тэргүүн Б.Халиун, Хэлний чадвартай оюутан залууст хамтран ажиллах санал тавьлаа.
""МОНГОЛЫН ЗАЛУУС" Залуусын хамтын ажиллагааны нээлттэй уулзалт амжилттай боллоо" цааш унших »
Та өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу (1-р хэсэг)

Та өөрийнхөө тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу (2-р хэсэг)

(Нийт: 615)

"Хөгжил" төвийн yahoo group-д нэгдсэнээр санал бодол, мэдлэг мэдээллээ тогтмол солилцох боломжтой

Subscribe to Hugjil

Powered by us.groups.yahoo.com

"Хариулт нь усанд бий" - Ус ба өөрийнхөө нууцад нэвтэрнэ үү

ХӨГЖИЛ Хүний хөгжлийн төвийн танилцуулга

Үндсэн ур чадварын сургалт

Яруу сэтгэгч сонины танилцуулга

Ур чадварын сургалтын танилцуулга

Ур чадварын сургалтаар хамтран ажиллах санал

Байгууллагын хөгжлийн сургалт

Ажилчдын хөгжилд чиглэсэн өдөрлөг

Өсвөр үеийнхэнд зориулсан сургалт