Хүний хөгжлөөс Улсын хөгжил

ОЮУНЫ ХООЛ- 900

ЧӨЛӨӨТ ЦАГАА АЯТАЙХАН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ ЗАЛУУСТ

Чөлөөт цагаа зорилготой, сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөж, хамтдаа хөгжиж чадварлаг, бүтээлч, эрч хүчтэй байхыг хүссэн оюутан залуус та бүхнийг АСМТөв болон ХӨГЖИЛ клубээс зохион байгуулж буй “Хамтдаа хөгжицгөөе” нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чөлөөт цагаараа хэрэгцээтэй мэдээллээ сонсч, мэдлэгээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцан, зорилго нэгтэй хамтрагчаа олох, амралтын өдрөө бүтээлчээр өнгөрүүлээрэй.

Уулзалтанд
Америкт сургууль төгсөгчидтэй уулзаж, мэдлэг мэдээллээ солилцох

Хамтдаа англи хэлний чадвараа хөгжүүлэх

Чөлөөт цагаа зөв боловсон, бүтээлчээр өнгөрөөхü
 Үргэлж шинэчлэгдэж байдаг шинэ орчин хүрээлэл
ü
 Шинэ найз нөхөд, хамтын ажиллагаа

 Мэдлэгийн уурхай, мэдээллийн урсгал

Тасралтгүй хөгжиж, чадваржих орчин

Бүтээлч идэвхитэй гишүүдээ бүх талаар өсөж хөгжихөд дэмжиж, уралдаан, төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцоно.ü
   
Хэрвээ та хүсвэл өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж төсөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, FM-ийн нэвтрүүлэгт тогтмол оролцох, нийтлэл бичих, лекц унших, ном, баримтат кино хамтран бүтээх г.м ажлуудад өөрийнхөө сонирхлын дагуу оролцож өөрийн чадваруудаа тогтмол хөгжүүлэх боломжтой. Бид хамтдаа бол илүү ихийг амжуулж, илүү ихийг бүтээж чадна.

Хэзээ:
Баасан гариг бүрийн 17:00 цагт

Уулзалтын хөтөлбөр

Хугацаа

Үйл ажиллагаа

17:00 – 17:10

Танилцах. Өөрийн мэргэжил, сонирхол болон долоо хоногт шинээр ямар хүмүүстэй уулзаж, ямар ном уншиж, хувь хүнийхээ хувьд хэрхэн яаж өөрчлөгдөж, хөгжсөн тухай танилцуулна

17:10 – 17:40

Тухайн долоо хоногт уншсан ном, авсан мэдээллээсээ хуваалцах, залуучуудад хэрэгтэй ямар шинэ мэдээлэл хүлээн авсан болон өөрийнхөө алдаа, онооноос хуваалцана.

17:40 – 17:50

Хөгжөөнт тоглоом

17:50 – 18:20

Сугалаат илтгэл (Оролцогчдын сонирхсон сэдвээр)

18:20- 18:40

7 хоногийн амжилт, бахархалт зүйлсээ хуваалцах

18:40- 18:50

Тодорхой сэдвээр мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлнэ (Асуудал бэрхшээлээ шийдвэрлэх зорилгоор байж болно) 

18:50- 19:00

Номын солилцоо, санал хүсэлт, санаачлага, хамтын ажиллагаа

 

Мөн ХӨГЖИЛ клубын салбар клубын нээлттэй уулзалт,
МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард, “Монгол-Япон” төвийн хажууд байрлах GREEN HOUSE төвийн 304 тоотод, Пүрэв гариг бүрийн 16:00- 18:00 цагаас болж байна.

Жич:
1.    Уулзалтанд өөрийгөө нээж, хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. (Үнэ төлбөргүй)
2.    Оролцогсод өөрийн санаачлагаар тодорхой нэг хүнийг уулзалтандаа урих боломжтой.
3.    Оролцогсод
ын санал, санаачлагын дагуу уулзалтын хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлт тогтмол хийх боломжтой.

 
Утас:
99990092; 99158825

Санаачлагч:
  хүний хөгжлийн төв

Сэтгэгдэлүүд:

1. ВАФЛЬ | 2009-01-16 15:19:54
дажгүй санаачлага байна шүү.
2. Битмин | 2009-01-16 15:44:19
Сонирхолтой юм байна.
Очиж үзмээр санагдлаа.
Ажлаа амжуулаад очиж харнаа хө.
3. tsatsatsa | 2009-01-16 15:47:35
Битминээ чи фото турт явна биз дээ яаж амжкаад байгаа хүн бэ
4. tsatsatsa | 2009-01-16 15:48:29
Битминээ чи фото турт явна биз дээ яаж амжкаад байгаа хүн бэ
5. BadmanMGL | 2009-01-16 15:49:02
Очмоор л вайна. Даан ч ажилтай вайдаг.
6. *САЙХАН САНАА* | 2009-01-16 15:49:08
сйахан л санаа л байна ш дээ
7. ВАФЛЬ | 2009-01-16 15:49:47
Бита фото турт явна гэж амлаагүй л харагдсан даг...
8. jaga319 | 2009-01-16 15:53:03
очно шүү, миний боджийсан идеа байна ш д. яаж хийхээ мэдкү ганцаардаад яавж байсын. ашгүй дээ. хамтарч ажиллах юмуу эсвэл би та хэдэд идеагаа хуваалцаж байвал болно у
9. Битмин | 2009-01-16 16:05:08
Би харин ажилтай байгаагаас фото туурт явж амжихгүй болсон байгаа.
10. luka (зочин) | 2009-01-16 16:21:26
Jaga319- d Chamd mash ih bayrlalaa. Iim saihan sanaa bodoj yavsand.. bi d hamtarval sanasanaasaa ihiig buteeh bolno oo.
11. jaga319 | 2009-01-16 16:25:53
luka, thanks. see you tomorrow. ингэхэд age limit байхгүй биз дээ, одоо ч хөгшинд тооцогдох гд гэцүү бн шүү ккк
12. luka (зочин) | 2009-01-16 16:30:13
Vgviee. Tanii bodol zaluu hun gedgiig chin iltgej baina. Yer ni zaluu ho'gshin gesen oilgolt sonin shuu. Nasaaraa ho'gshin ch bodlooroo zaluu hun baih... getel nas ni zaluu ch setgeleeree ho'gshin hun bas baih... he he
13. jaga319 | 2009-01-16 16:41:15
ashgui dee, sanaa niileed yavchlaa. hun neg yum hiih geed sanaj bodhod demjih demjuuleh shig saihan yum baihgui gej boddii shuu za goodluck
14. nogunaa | 2009-01-17 19:10:25
tiin shuu nomiin soliltsoo ih taalagdaj bna
taalagdsan nom bolgonoo avaad bh bolomj hovor shuu dee odo harin bolomj negeer nemegdev
15. Boogii (зочин) | 2009-01-19 23:11:20
Goy uil ajilagaa yavuulj bn ingehed iltgeh urlag, hariltsaani soyltoi holbootoi zovlogoo ogoh hun bn uu bval uulzaj medeelelee huvaaltsie
16. luka (зочин) | 2009-01-19 23:16:11
Manai klub-t ireed ene talaar yariltsaj bolno oo
17. aamka (зочин) | 2009-09-16 19:40:20
dajgui yma tegej bgaad zaawal ochij vzne ee
Энд сэтгэгдэл үлдээсэн ихэнхи хүмүүс тэгж байгаад очно оо гэж бараг хагас жилийн өмнө бичсэн байна. Нэг нь ирээгүй. За тэгж байгаад гэдэг ҮГ Л ХҮНИЙГ ИЙМ БОЛГООД БАЙНА. ЯГ ОДОО... Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг. Яг одоо л.. Энд ӨНӨӨДӨР
19. Догшин ХАЙРХАН... | 2009-09-17 11:51:10
Маш сайхан санаа байна. Монголд очоод заавал та бүхэнтэй нэгдэнэ ээ...
20. Догшин ХАЙРХАН... | 2009-09-17 11:51:57
Хэхэ очингуутаа очсон өдрөө тэгүүл... кккк

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

"Хөгжил" төвийн yahoo group-д нэгдсэнээр санал бодол, мэдлэг мэдээллээ тогтмол солилцох боломжтой

Subscribe to Hugjil

Powered by us.groups.yahoo.com

"Хариулт нь усанд бий" - Ус ба өөрийнхөө нууцад нэвтэрнэ үү

ХӨГЖИЛ Хүний хөгжлийн төвийн танилцуулга

Үндсэн ур чадварын сургалт

Яруу сэтгэгч сонины танилцуулга

Ур чадварын сургалтын танилцуулга

Ур чадварын сургалтаар хамтран ажиллах санал

Байгууллагын хөгжлийн сургалт

Ажилчдын хөгжилд чиглэсэн өдөрлөг

Өсвөр үеийнхэнд зориулсан сургалт