Үйл ажиллагаагаа явуулж буй ТББ, клуб, залуусын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, өөрсдийн санал санаачилгыг залуучууддаа танилцуулах, хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх зорилгоор "Хөгжил" хүний хөгжлийн төвөөс зохион байгуулсан, залуусын хамтын ажиллагааны нээлттэй уулзалт 2009 оны 9.19-нд амжилттай боллоо

"Залуу багш" холбооны Дэд тэргүүн Х.Мөнхөө
Залуу багш нарыг хөгжүүлэх, чадваржуулах талаар явуулж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.

"Нийгмийн дуран" ТББ-ын тэргүүн Д.Дулмаа,
Эрхлэн гаргаж буй "Залуусын дуу хоолой" сониноо залууст танилцуулж МҮОНТ-ийн "Залуусын дуу хоолой" нэвтрүүлэгт орох боломжийн талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.

"Оюуны эрх чөлөө" гадаад хэл гэрээр заах төвийн Тэргүүн Б.Халиун,
Хэлний чадвартай оюутан залууст хамтран ажиллах санал тавьлаа.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Х.Мандахцэцэг,
Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргадаг судалгаа болон зөвлөмж зөвлөгөөг олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээлэлтэй хамтрах талаар санал солилцлоо.

"Хөх тэнгэр" байгаль хамгааллын клубын гишүүн Г.Эрдэнэбаяр,
Байгаль хамгаалах талаар хэрэгжүүлж буй ажил болон тулгарч буй бэрхшээлийн талаар мэдээлэл хүргэлээ.

"GNC" ТББ-ын Тэргүүн Т.Тамир,
Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй ажилуудаа танилцууллаа.

Бизнетворкийн "Монголын залуус" бүлгийн гишүүдийн дунд зарласан "Залуу нас" эссэний уралдаанд түрүүлсэн Д.Содномдорж хүрэлцэн ирж шагналаа гардан авлаа.

Мөн
"Дайр Этүгэн" хүүхэд залуучуудын нийгэмлэг
Дэлхийн зөн
"Хөгжил" хүний хөгжлийн төв
г.м хүний хөгжил, байгаль орчин, залуусын хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагууд нээлттэй хүрэлцэн ирж хийж бүтээж буй ажлаа танилцуулж хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, зарим нэг хамтран ажиллах санал нь ажил хэрэг боллоо.
Мөн залуучуудын байгууллагын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа хангалтгүй байгаа талаар ирсэн зочид санал нэгтэйгээр зөвшөөрч, энэ үйл ажиллагаагаа улам их өргөжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Уг уулзалтанд урилгаар Ирээдүй судлаач Т.Жавхлан, "Ашгийн бүс" ХХК-ы захирал Т.Гантулга нар хүрэлцэн ирж сүүлийн үед хандлага болж буй хамтын ажиллагаа, синержи, хамтран ажиллахын давуу тал, хэлбэрүүдийн талаар залуустай санал солилцлоо.
Уг уулзалтыг "Хөгжил" хүний хөгжлийн төвөөс сар бүр зохион байгуулж залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг улам ихээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.








Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: