Хүний хөгжлөөс Улсын хөгжил

ОЮУНЫ ХООЛ- 900

“ХӨГЖИЛ” хүний хөгжлийн клуб GREEN HOUSE-д шинээр нээгдлээ

“ХӨГЖИЛ” хүний хөгжлийн төв, YARD NGO хамтран
“ХӨГЖИЛ” хүний хөгжлийн клубын үйл ажиллагааг, МУИС-ийн хичээлийн 2-р байрны ард, “Монгол-Япон” төвийн хажууд байрлах GREEN HOUSE төвийн 304 тоотод үйл ажиллагааг нь явуулж эхэллээ.

Чөлөөт цагаа зорилготой, сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөж, хамтдаа хөгжиж чадварлаг, бүтээлч, эрч хүчтэй байхыг хүссэн оюутан залуус та бүхнийг ХӨГЖИЛ клубын “Хамтдаа хөгжицгөөе” нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. Чөлөөт цагаараа хэрэгцээтэй мэдээллээ сонсч, мэдлэгээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө үзэл бодлыг бусадтай хуваалцан, зорилго нэгтэй хамтрагчаа олох, амралтын өдрөө бүтээлчээр өнгөрүүлээрэй.

Уг клубт
    Чөлөөт цагаа зөв боловсон, бүтээлчээр өнгөрөөх
    Үргэлж шинэчлэгдэж байдаг шинэ орчин хүрээлэл
    Шинэ найз нөхөд, хамтын ажиллагаа
    Мэдлэгийн уурхай, мэдээллийн урсгал
    Тасралтгүй хөгжиж, чадваржих орчин
    Бүтээлч идэвхитэй гишүүдээ бүх талаар өсөж хөгжихөд дэмжиж уралдаан, төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцоно.
    “Хөгжил” клубын гишүүд өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж төсөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн,хүмүүнлэгийн ажил, FM-ийн нэвтрүүлэгт тогтмол оролцох, нийтлэл бичих, лекц унших, ном, баримтат кино хамтран бүтээх г.м ажлуудад өөрийнхөө сонирхлын дагуу оролцож өөрийнчадваруудаа клубын үйл ажиллагаагаар тогтмол хөгжүүлэхийг эрмэлздэг. Бидхамтдаа бол илүү ихийг амжуулж, илүү ихийг бүтээж чадна.

Клубын анхны уулзалт нь 2009 оны 9-р сарын 25-ны 16:00 цагаас болох бөгөөд Цаашид Пүрэв гариг бүрийн 16:00 цагаас клубын нээлттэй уулзалт болж байна.

Хэзээ: Пүрэв гариг бүрийн 16:00- 18:00

Уулзалтын хөтөлбөр

Хугацаа

Үйл ажиллагаа

16:00 – 16:10

Танилцах. Өөрийн мэргэжил, сонирхол болон долоо хоногт шинээр ямар хүмүүстэй уулзаж, ямар ном уншиж, хувь хүнийхээ хувьд хэрхэн яаж өөрчлөгдөж, хөгжсөн тухай танилцуулна

16:10 – 17:00

Тухайн долоо хоногт уншсан ном, авсан мэдээллээсээ хуваалцах, залуучуудад хэрэгтэй ямар шинэ мэдээлэл хүлээн авсан болон өөрийнхөө алдаа, онооноос хуваалцана.

17:10 – 17:20

Хөгжөөнт тоглоом

17:20 – 17:30

Сугалаат илтгэл (Оролцогчдын сонирхсон сэдвээр)

17:30- 17:40

7 хоногийн амжилт, бахархалт зүйлсээ хуваалцах

17:40- 17:50

Тодорхой сэдвээр мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлнэ (Асуудал бэрхшээлээ шийдвэрлэх зорилгоор байж болно) 

17:50- 18:00

Номын солилцоо, санал хүсэлт, санаачлага, хамтын ажиллагаа


Жич:
1.    Уулзалтанд өөрийгөө нээж, хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. (Үнэ төлбөргүй)
2.    Оролцогсод өөрийн санаачлагаар тодорхой нэг хүнийг уулзалтандаа урих боломжтой.
3.    Гишүүдийн санал, санаачлагын дагуу уулзалтын хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэлт тогтмол хийх боломжтой.

Утас: 88767434, 99646520, 99080454
E-mail: yaruus@gmail.com Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Web: www.yaruus.amjilt.com

Сэтгэгдэлүүд:

1. chimgeeitgel | 2009-09-24 17:17:15
goy klyb vaiguulagdaj bgn bn. bayar hurgye, amjilt husye.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

"Хөгжил" төвийн yahoo group-д нэгдсэнээр санал бодол, мэдлэг мэдээллээ тогтмол солилцох боломжтой

Subscribe to Hugjil

Powered by us.groups.yahoo.com

"Хариулт нь усанд бий" - Ус ба өөрийнхөө нууцад нэвтэрнэ үү

ХӨГЖИЛ Хүний хөгжлийн төвийн танилцуулга

Үндсэн ур чадварын сургалт

Яруу сэтгэгч сонины танилцуулга

Ур чадварын сургалтын танилцуулга

Ур чадварын сургалтаар хамтран ажиллах санал

Байгууллагын хөгжлийн сургалт

Ажилчдын хөгжилд чиглэсэн өдөрлөг

Өсвөр үеийнхэнд зориулсан сургалт