“Гоёо” компаний Хүний нөөцийн албанаас зохион байгуулсан “Талархлын Гоёо” хөтөлбөрийн хүрээнд,
“Хөгжил” хүний хөгжлийн төв, “Яруу сэтгэгч” сонины хамт олон 2009 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн 2009 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэл өглөө бүр шинэ, сонирхолтой, ашигтай мэдээллийг компаны нийт ажилчидад хүргэж байгаа бөгөөд
"Гоёо" ХХК-ы урилгаар ажилчидын хөгжилд чиглэсэн өдөрлөгийг 9-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг нийт ажилтанууд талархалтайгаар хүлээн авч, хамт олны уур амьсгалыг хамтач, хөгжөөнтэй, оюунлаг, бүтээлчээр өнгөрөөсөн Хөгжил төвийн хамт олонд "Гоёо" компаны удирдлагуудын зүгээс талархал илэрхийлж, цаашид хүний хөгжил, байгууллагын хөгжлийн чиглэлд тогтмол хамтран ажиллахад таатай байна гэдгээ илэрхийллээ.
Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Гоёочуудын ажил үйлс үргэлж Гоё байхын өлзийтэй сайхан ерөөлийг "Хөгжил" хүний хөгжлийн төвийн хамт олон дэвшүүлье.









Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: