Бизнетворк- МОНГОЛЫН ЗАЛУУС бүлгийн гишүүд, залуучуудад ухаарал, урам зориг, эрч хүч, сэдэл тэмүүлэл өгөхүйц ЗАЛУУ ХҮНИЙ ӨВРИЙН НОМ-ыг бүтээх ажлыг санаачлан эхлүүллээ.
Уг бүтээл нь, энэ буланд бүтээлээ оруулсан нийт гишүүдийн өмч байх болно.
Та уг бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж , Монголын залуусдаа оюуны өглөг бариарай. Үүний тулд:
• Амьдралаас олж авсан туршлага,
• Энийг л залуучууддаа уншуулчих юмсан гэсэн гэж бодож явдаг нийтлэл, ишлэл,
• Алдаж оноход нь дэм, алдахаас нь өмнө ухаарал болохоор,
• Өөрийнхөө мэдсэн, харин залууст мэдүүлэхийг хүссэн,
• Өөрийнхөө алдаа оноо, ухаарлаас авсан сургамж,
• Өөрийг тань өөрчилж байсан жишээ, баримт,
• Хаанаас ч юм уншиж байсан гайхалтай түүх,
• Уншсан хүндээ ихийг бодогдуулахаар, ухааруулсан сургамж,
• Сэдэл тэмүүлэл өгсөн,
• Магадгүй, та хүүхэддээ заавал уншуулах байсан тэр зүйлээ,
• Өөрийгөө нээж хөгжүүлэхэд тус болох,
• Амьдралдаа баримталдаг философи, яагаад баримтлах болсон бэ?
За ер нь залуу хүнд хэрэг болно гэж бодсон бүх бүтээл, бичлэгүүдээ оруулаарай.
Жич:
2009 оны 9 сарын 21 –ээс эхлээд буланд бичлэг оруулсан бүх хүмүүс 6 сарын дараа буюу
2010 оны 3-р сарын 21-ний 10.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын санд цуглаж номоо хэрхэн бүтээх, хэдэн хувийг хэрхэн хэвлүүлэх талаар ярилцаж тохиръё. Бичлэг нь орсон бүх хүмүүсийн нэр уг номонд орно. Уг бүтээлээ хөгширсөн хойноо үр хүүхдүүддээ уншуулсан ч сайхан шүү дээ. Найзууд аа.
Биднийг санаачлагыг дэмжиж сэтгэл гарган оролцоорой. Энэхүү номыг минь гартаа барьсан Монголын 1000 мянган залуус урагш тэмүүлж явахыг харан зогсох тэр л цагт, энэ буланд бяцхан ч гэсэн бичлэг оруулсан ӨӨРӨӨРӨӨ БАХАРХАХ БОЛНО ОО.
САЙН ҮЙЛС, САЙХАН САНААЧЛАГА, ХАМТЫН ХҮЧ БҮХЭН НАРАН ЛУГАА ЦАЦАРНА АА
(Найзууд аа, хэрвээ өөрөө бичээгүй бүтээл оруулсан тохиолдолд эх сурвалжаа дурьдаарай.)
Санаачлагч: "Хөгжил" хүний хөгжлийн төв








Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: