Хүний хөгжлөөс Улсын хөгжил

ОЮУНЫ ХООЛ- 900

ТА ХҮЧИРХЭГ Ур чадварын сургалт амжилттай явагдлаа

ТА ХҮЧИРХЭГ" Ур чадварын сургалт 9-р сарын 26, 27-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургалтын зорилго нь: Сургалтын сүүлийн үеийн арга техникийг ашиглан, хувь хүн хэрхэн өөрийгөө хөгжүүлж чадварлаг, хүчирхэг болох цогц мэдлэг, арга барилыг эзэмшүүлэхэд чиглэсэн.

- Та, өөрийнхөө талаар хэр зэрэг ихийг мэдэх вэ?

Бүгд л тоо бичих амархан гээд байсан. Юу болсон бэ?

Багаар ажиллаж чадна гээд байсан юу болсон бэ? Хамтдаа, ганц цагирагийг доош нь буулгаж чадах нь уу?
Нэг зүгт харах юу болсон бэ?

Та, Харилцааны хувьд хайрцаганд орсон байна уу?



1-р өдрийн хичээл 10- 17 цаг хүртэл үргэлжилж, оролцогсод явах гээд хувцасаа өмссөн байсан хэдий ч, Оролцогч Сайнчимэгийн "Хайр"-ын талаар ярьсан сэдэв хүмүүсийн сонирхолыг дахин татаж, 20 минут өнгөрсөнийг хэн ч анзаарсангүй ээ.

- Зааны тугалыг хэрхэн Циркийн заан болгож сургадаг вэ?
- Гинж,,, төмөр утас,,, бүдүүн олс,,, нарийн олс,,, нарийн уяа,,, утас,,, ямар ч уяа байхгүй...
- Бас бид...

- Бүгд л бодох чадвар сайн гэж хэлсэн дээ. За бодоод байгаарай.
- Эхлээд бодож сурцгаая. Дараа нь...

Бид хамгийн жижиг бэрхшээлийг давах гэж...

Тоглоом бол хамгийн гайхалтай хичээл, тоглож байхдаа бид хөгжиж байдаг... Гэхдээ ямар тоглоом гэдгээсээ шалтгаална.

Бид мэдрэмжээр ярилцдаг...

Нэг зүгт харж, нэгнээ мэдэрцгээе

Хамаг гишүүдээ байлдааны талбарт гээн байж, бариаруу дөхөж байна.

Хамгийн гайхалтай мэдрэмжийн эрэлд хамтдаа гарцгаалаа.

За энэ сургалтанд суусан залуус, багтаа ТЭМҮҮЛЭЛ гэж нэр өгч, бүх талаар нэгнээ дэмжиж, цаашид хамтран ажиллаж, хамтдаа бол илүү ХҮЧИРХЭГ зарчмын дор нэгдэхээр боллоо.

Сургалтанд суусан залуусын сэтгэгдэлээс:

“Халуун дулаан, нээлттэй орчинд сургалт болдог нь таалагдаж байна. “Энгийн юм Агуу” гэдэг шиг “Хөгжил” төвийн хамт олонд баярлаж байна”

Б.Болормаа (МҮОНРТ-ийн 3-р суваг, редактор)

“Хүний хөгжлийг өөрт нь сайн ойлгуулж, мэдрүүлэх бас олон янзын туршиж үзэх аргуудтай юм байна. Илүү олон хүнд хүргэмээр байна”

Н. Энхзаяа (”Relax fitness” төвийн аэробикийн багш)

“Олон шинэ санаа, чадварууд өгсөн үр дүнтэй сургалт байсан. Жишээ нь бодитой хүнд юм бодогдуулсан, практик хосолсон, эрч хүчтэй, тэмүүлэл өгсөн.”

Э.Сайнбаяр (менежер)

“Өөрийгөө таньж мэдэх богино хугацааны аялал болж чадаж байгаа нь залуусын хувьд юугаар ч сольшгүй аз завшаан юм”

Э.Сувд (ШУТИС-БИАС-ийн багш)

“Сонирхолтой, үзэж харах зүйлтэй, оролцоо өндөртэй сайхан сургалт байна. Сургагч нар нь өөрсдөө үлгэрлэн үзүүлж  зан үйл, ажил хэргээрээ харуулж байгаа нь хамгийн сайхан байлаа”

Б.Наранжаргал (“ХSX” ХХК эх бэлтгэгч, менежер)

 “Маш хүртээмжтэй зохион байгуулдаг хамт олон байна. Хүнийг хурцалж, зорилгодоо үнэнч, амьдралд хандах хандлагатай нь маш их түлхэц болохоор өргөн хүрээтэй бүх зүйлсийг багтаасан сургалт байна”

Б.Ариунаа (ШУТИС-ийн оюутан)

“Хэдийгээр 2 өдрийн сургалт ч гэлээ жинхэнэ хувь хүн рүүгээ хандсан гайхамшигтай сургалт байна”

Б.Ганчимэг (Нийслэлийн ЗДТГазарын ажилтан)

“Богино хугацаанд мэдээлэл, мэдлэг өгч байна. Зураг, текст нь хослоод л.
Жишээнүүд нь сайн, шууд хэрэгжүүлэх боломжтой.
Монголын ирээдүйн төлөө хийсэн бүх зүйлсэд баярлалаа, илүү өндөр амжилт”

Д.Сайнчимэг (Чөлөөт ураан бүтээлч)

“Суралцагч бүрт тулж ажиллах арга дасгалуудыг хослуулж байгаа нь ойлгоход илүү амар байлаа. Тоглоом, жишээг маш сайн ашиглаж байгаа нь таалагдлаа.

С.Уранчимэг (ХҮДС-ийн оюутан)

“Нэг ч гэсэн удаа галыг минь асаасан сургалт боллоо. Мэддэг ч гэсэн дахин сэргээж мэдлэгийг илүү цэгцэлж  өглөө. Баярлалаа та нарт”

Б.Ундраа (23-р сургуулийн багш)

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

"Хөгжил" төвийн yahoo group-д нэгдсэнээр санал бодол, мэдлэг мэдээллээ тогтмол солилцох боломжтой

Subscribe to Hugjil

Powered by us.groups.yahoo.com

"Хариулт нь усанд бий" - Ус ба өөрийнхөө нууцад нэвтэрнэ үү

ХӨГЖИЛ Хүний хөгжлийн төвийн танилцуулга

Үндсэн ур чадварын сургалт

Яруу сэтгэгч сонины танилцуулга

Ур чадварын сургалтын танилцуулга

Ур чадварын сургалтаар хамтран ажиллах санал

Байгууллагын хөгжлийн сургалт

Ажилчдын хөгжилд чиглэсэн өдөрлөг

Өсвөр үеийнхэнд зориулсан сургалт